ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН: Монгол орон гэрэл зурагт 

ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН: Монгол орон гэрэл зурагт 

"Mongolian Photo Week - 2025" үргэлжилж байна. Энэ сарын 27-ныг хүртэл тус гэрэл зургийн үзэсгэлэн гарах тул та бүхэн амжиж мэлмий, тархиа цэнгүүлээрэй.

Нийтэлсэн
4 сарын 23, 2025
Хуваалцах

Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсэж хөгжөөд хэдийн 90 жилийн баялаг түүхийг бүтээжээ. Гэрэл зураг гэдэг хүн төрөлхтний ахуй амьдралыг шүүлтүүргүй мөнхлөх нэгэн онцгой баримтыг бүтээдэг. Хэдийгээр бид цаг хугацааг эзэмшиж, дураар чиглүүлж чадахгүй ч гэрэл зураг хэмээх гайхалтай "зэмсэг" ашиглан хором мөч, үйл явдлыг яг буй чигээр нь хадгалж чаддаг билээ. 

Энэхүү үзэсгэлэн түүхэн гэрэл зургаас гадна залуу уран бүтээлчдийн гудамжны гэрэл зургууд, байгалийн сайхныг бишрүүлэх шилмэл бүтээлүүдийг дэлгэж байна.

Үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Н.Гансүх эрхэм ажилласан бол "Гэрлээр зурсан сэтгэлгээ" үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Б.Бат-Оргил нар ажиллажээ. Монгол түмний түүхийг өгүүлэх баримтат гэрэл зургийн бүтээлүүд төдийгүй орчин цагийн дүр төрх, нарийн торгон агшныг тольдон харахыг хүсвэл "Mongolian Photo Week - 2025" үзэсгэлэнг заавал зорин очихыг урьж байна. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.