Dreamers' Day шинэ улирал эхэллээ!

Dreamers' Day шинэ улирал эхэллээ!

Алтан хальс ТББ болон Монгол дахь EUNIC кластер хамтран “Амжилтын түүх” сэдвийн хүрээнд Европын шилдэг уран бүтээлүүдийг Тэнгис Кино Театрт үнэ төлбөргүй толилуулах гэж байна.

Нийтэлсэн
4 сарын 23, 2025
Хуваалцах

Хамгийн эхний кино бол "Talking About the Weather" буюу "Цаг агаарын тухай ярилцахуй" хэмээх 2022 онд толилуулагдсан кино юм.

  • Киноны нэр: Цаг агаарын тухай ярилцахуй (Talking About the Weather, 2022)
  • Огноо: 2025 оны 4-р сарын 26
  • Цаг: 16:00
  • Байршил: Тэнгис кино театр
  • Найруулагч: Анника Пинскэ
  • Жанр: Драм
  • Хэл: Герман, Англи
  • Хадмал: Монгол
  • Үргэлжлэх хугацаа: 89 минут
  • Тасалбарын үнэ: Үнэгүй

Киноны тойм:

Нэгэн их сургуулийн багш бүсгүй өөрийн карьер, хувийн харилцаа, гэр бүл болон дотоод эрх чөлөөгөө хэрхэн тэнцвэржүүлэхийг эрэлхийлж буй тухай уг кинонд өгүүлнэ. Орчин үеийн эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, нийгмийн хүлээлт болон хувь хүний сонголтын зөрчилдөөнд гүн гүнзгий туссан энэхүү кино нь Берлиний олон улсын кино наадмын “Panorama” хэсэгт албан ёсоор шалгарсан юм.

Киноны трейлерийг эндээс үзээрэй.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.