• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
EP.30 - Өдөр бүр дор хаяж 1% хичээ

EP.30 - Өдөр бүр дор хаяж 1% хичээ

"Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл" цуврал нийтлэлийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. Уншигчдын анхаарлыг албаар татах гэж биш, үнэхээр л гол санааг нь шууд илэрхийлэхийг зорьсон учир зарим нийтлэл эгдүүцлийг тань хүргэсэн байж мэднэ. Гэсэн ч энэ хугацаанд багагүй хүнд урам өгсөн хэмээн итгэж байна.

Нийтэлсэн
Pixels, Zolzaya
Мастеруудаас сурсан 100 хичээл
2 сарын 14, 2025
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

59. Өдөр бүр 1%

Мастер гэрэл зурагчдын бүтээлүүдийг хараад яаж ч хичээсэн тэдэн шиг болж чадахгүй санагдана. Тавьсан зорилгодоо хүрэхэд ердөө эхний алхам чухал. Цуврал эхлүүлэхийг хүсвэл эхлээд нэг зураг ав. Дараа нь хоёр, гурав гэж явсаар мэдэхэд хорь гаруй зурагтай болчихно. 

ӨДӨР БҮР 1% САЙЖИР
ӨДӨР БҮР 1 ЗУРАГ ДАР
ӨДӨР БҮР 1 ШҮҮМЖ СОНС
ӨДӨР БҮР 1 ГЭРЭЛ ЗУРГИЙН ОНОЛ УНШИЖ СУДЛА
ӨДӨР БҮР 1% ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ БАЙ

Эдгээрийг хэрэгжүүлээд сар бүр, улирал бүр, жилийн эцэс гээд тогтмол хугацаанд өөрийгөө үнэлж, хэр сайжирснаа шалгаад л бай. Зарим сард урамшина, заримдаа хурцлагдана. Жилийн төгсгөлд хавь илүү болсон байх болно. 

William Eggleston, Untitled, c. 1970
William Eggleston, Untitled, c. 1965
William Eggleston, Untitled, c. 1984
William Eggleston, Untitled, c. 1973
William Eggleston, Untitled, c. 1978
William Eggleston, Untitled, c. 1971

60. Камераа үргэлж авч яв

“Би үргэлж л камераа 35м-ийн дурангаа хамт авч явдаг. Далайн эрэг орсон ч, найзуудтайгаа уулзсан ч, дэлгүүр хэссэн ч камер минь үргэлж мөрнөөс зүүгдээстэй явдаг. Камер байсан бол гэж харамсаж үзээгүй юм билээ.” 

- Жоел Майровитц

“Энэ мөчийг л буулгасан бол…”, “Камераа л авч гардаг байж” гэж харамсах үе бишгүй олон тохиолдож байсан биз дээ? Мэдээж жилийн 365 өдөр зураг авна гэж байхгүй л дээ. Гэсэн ч хаа явсан газраа камераа авч явахыг хичээгээрэй. Болохгүй бол утсаараа дарчих. Юу ч үгүй хоцорсноос л дээр шүү дээ. 

 Untitled, 1970-73, dye transfer print, collection of the Wilson Centre for Photography, ©The William Eggleston

Энэ хүрээд "Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл" цуврал дуусаж байна. Цувралын турш нийтлэл бүрийг алгасалгүй уншсан уншигч, гэрэл зурагчин, сонирхогч та бүхэнд баярлалаа. Гудамжны гэрэл зургийн төрлийг бага ч болов ойлгуулж, урам зориг өгсөн хэмээн найдаж байна. Дараагийн сонирхолтой нийтлэлээр эргээд уулзацгаая! 

Орчуулагч:  А.Золзаяа, Ерөнхий редактор: С.Долгорсүрэн

Энэхүү цуврал нь нээлттэй эх сурвалжаас орчуулагдсан болно.

Мастер гэрэл зурагчид:

Alec Soth

Jeff Mermelstein

Alex Webb

Joel Meyerowitz

Anders Petersen

Joel Sternfeld

Andre Kertesz

Josef Koudelka

Bruce Davidson

Bruce Gilden

Constantine Manos

Daido Moriyama

Mark Cohen

David Alan Harvey

Martin Parr

David Hurn

Mary Ellen Mark

Diane Arbus

Rene Burri

Dorothea Lange

Richard Avedon

Elliott Erwitt

Richard Kalvar

Eugene Atget

Robert Capa

Eugene Smith

Robert Frank

Garry Winogrand

Saul Leiter

Helen Levitt

Sebastião Salgado

Henri Cartier-Bresson

Stephen Shore

Jacob Aue Sobol

Todd Hido

Trent Parke

Vivian Maier

Walker Evans

Weegee

William Eggleston

William Klein

Zoe Strauss

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ 100lesson
Мастеруудаас сурсан 100 хичээл
Гэрэл зурагчин, блоггер, багш Эрик Кимийн номыг цуврал нийтлэл болгон хүргэж байна.
Унших