• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Ярилцлага
Хамгийн сонирхолтой яриа өрнүүлэх зочдыг уншигч та бүхэнтэй уулзуулах болно.

11 сарын 2, 2026+ Ярилцлага
Цэрэнгийн Хаш: Хальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010)
Гэр бүлийн түүх, нандин дурсамжууд гэрэл зургийн хальсанд мөнхрөн үлдэж, цаг хугацааны урсгалд улам үнэ цэнтэй болдог билээ. Уншигч танд "Цэрэнгийн Хаш: Хальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010)” 85 насны ойн гэгээн дурсгалд зориулсан үзэсгэлэнг хүргэе.
Нийтэлсэн: Pixels
10 сарын 27, 2026+ Ярилцлага
Б.Очирсүрэн: Домогт хатдын түүх, соёлыг шинэ үеийнхэнд хүргэхийг зорьлоо
Уран барималч Б.Очирсүрэнгийн анхны бие даасан үзэсгэлэн болох “The Legends of the Queens” (Домогт Хатад) “Хаан Галерей”-д 2026 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Тэрээр үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ археологийн олдвор, түүхэн сурвалж болон эдийн соёлын дурсгалд тулгуурлан бүтээжээ. Уран бүтээлч шастирын дэргэдэх ажиглагч бус, цадиг түүхийг өөрсдөө бүтээлцсэн монгол хатдын сэтгэлийн ариун дотоод хүч, нийгэмд үзүүлсэн нөлөөг шинэ өнцгөөр тодруулж, дахин эргэцүүлэх орон зайг хэрхэн бүрдүүлсэн тухай бидэнтэй ярилцсаныг хүлээн авна уу.
Нийтэлсэн: Pixels
10 сарын 20, 2026+ Ярилцлага
Японы shoegaze, dreampop урсгалын төлөөлөл "honeydip" хамтлаг монголд
Японы “honeydip” хамтлаг Busby Agency-ийн урилгаар манай улсад анх удаа хүрэлцэн ирлээ. 1995 онд Осака хотоос төрөн гарсан тус хамтлаг нь shoegaze, dreampop урсгалын төлөөлөл төдийгүй “Summer’s Gone” дуугаараа сонсогчдын сэтгэлд гүн хоногшсон билээ. 20 жил завсарласны эцэст эргэн нэгдэж, хөгжмийн замналаа дахин эхлүүлсэн тэд NarBar-ын тайзнаа сонсогчидтойгоо уулзсан юм. Тэд "Before Sunrise" нэртэй Азийн аялан тоглолтоо 2026 оны 10 сарын 03-нд Улаанбаатар хотоос эхлүүлсэн ба Бангкок, Хонг Конг, Токио, Тайбэй зэрэг хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Хамтлагийн гишүүдтэй Монголд ирсэн сэтгэгдэл, shoegaze хөгжмийн мөн чанар болон тэдний дотоод ертөнцийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Нийтэлсэн: Pixels
10 сарын 1, 2026+ Ярилцлага
Орон зайн дурсамж ба үл үзэгдэх мөр: "XAOC 2026" наадмын онцлох уран бүтээлчид
Дарь-Эхэд байрлалтай "XO Art Space"-д үүдээ нээсэн "XAOC 2026" наадам хотын хурдацтай шилжилт, орон зайн дахин тусгал, хүн ба орчны харилцан хамаарлыг шинэлэг өнцгөөр хөндлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд 11 орны нийт 17 уран бүтээлч бүтээлээ толилуулж байгаа бөгөөд тэд хотын хэмнэл, орон зайн шинэ туршилтуудаараа үзэгчдийн ухамсарт цоо шинэ сэдэл төрүүлж байв.
Нийтэлсэн: Pixels
9 сарын 18, 2026+ Ярилцлага
Б.Ирээдүй: "Unposed" үзэсгэлэн нээгдлээ
Хүний хөл хөдөлгөөн, агшин зуурын Улаанбаатарыг тавилтгүй бөгөөд үнэнээр нь буулгасан нэгэн шинэ үзэсгэлэнгээр уншигч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Гэрэл зурагчин, “Noise Art Media”-ийн хамтран үүсгэн байгуулагч Булгантамирын Ирээдүй “Unposed” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ Хөх Нар “САВ” урлагийн орон зайд нээлээ.
Нийтэлсэн: Pixels
9 сарын 4, 2026+ Ярилцлага
Д.Гунгаа: Уран бүтээлч хүнд хамгийн нөлөөтэй зүйл бол байгаль бас амьдрал
Өнөөдрийн зочин бол Монголын зураасан зургийн урлагийн нэртэй төлөөлөгч, Улсын Гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа багш юм. Саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд түүний "Амьдралын өнгө" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Ийм бүрэн хэмжээний даацтай, чамбай зохион байгуулалттай, жинхэнэ мастеркласс үзэсгэлэн ойрд ер үзэгдээгүй санагдана. Уламжлалт зураасан зургийн хэв маягийг усан будаг, уран тансаг зураас бичилтийг хослуулсан нийт 108 бүтээлийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Зураасан зургийн төрлөөр дагнан бүтээн туурвидаг цөөн бүтээлчдийн дунд “Графикийн Гунгаа” хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм хүмүүнтэй үзэсгэлэнгийн нээлтийн үеэр цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
Нийтэлсэн: Doki
8 сарын 19, 2026+ Ярилцлага
Suniko, "Where would we find you, if we need to find you?"
Гэрэл зурагчин Б.Долгорсүрэн, бидний мэддэгээр Suniko Bazargarid "Where would we find you, if we need to find you?" буюу "Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?" нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ Улаан гэр галерейд толилуулж байна.
Нийтэлсэн: Zolzaya
5 сарын 11, 2026+ Ярилцлага
LEGACY: Гэрэл зургийн архивыг эргэлтэд оруулах “Өв” төсөл
“Өв” бол гэрэл зурагчдын олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа зориулагдсан хальсны бүтээлүүдийг эргэлтэд оруулж, гарт баригдах бодит бүтээл болгох зорилготой урт хугацааны төсөл юм.
Нийтэлсэн: Pixels
11 сарын 27, 2025+ Ярилцлага
Сатоши Ватанабэ: Зохиогч бүр эрхээ мэддэг байх хэрэгтэй
Олон улсын Зохиолч, Хөгжмийн зохиолчдын Нийгэмлэгүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн зөвлөх ноён Сатоши Ватанабэ нь олон улсын зохиогчийн эрх, хамтын удирдлагын байгууллагын хөгжилд манлайлан ажилладаг, Азийн бүсийн тэргүүлэх мэргэжилтэн юм.
Нийтэлсэн: Pixels
10 сарын 20, 2025+ Ярилцлага
Б.Амарсанаа: Кино бол бизнес биш, урлаг гэдгийг ойлгуулахын тулд кино наадмууд зохиогддог
Улаанбаатар XVII олон улсын кино наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн "Залуу үзэгч" хэсгийн хөтөлбөр боловсруулагчаар ажилласан кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаатай ярилцсанаа хүргэе.
Нийтэлсэн: Pixels